Нийтэлсэн: 2014 он 01 сар 17. 10 цаг 41 минут

  Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, БОНХ-ийн Сайд С.Оюун, Байгаль орчны мэдээллийн төвийн захирал С.Хөдөлмөр болон яамны зарим мэргэжилтнүүд, статистикч, шинжээч нарын бүрэлдэхүүнтэй байгаль орчны статистикийн мэдээллийг сайжруулах, арга зүй, аргачлалыг боловсронгуй болгох, мэдээллийн эх үүсвэрийг бүрдүүлэх талаар санал солилцох уулзалт БОНХЯ-ны “Хаан” танхимд боллоо.

  Манай улс байгаль орчны статистикийн мэдээллүүдийг ҮСХ-ны даргын 2010 оны 1/173 тоот тушаалаар баталсан “Байгаль орчны статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал”-аар цуглуулж байна. БОНХЯ-ны захиргааны 18 мэдээллийн маягтаар 313 үзүүлэлт, ОБЕГ-ын  захиргааны 1 мэдээллийн маягтаар 25 үзүүлэлт, цаг уур орчны шинжилгээний газрын захиргааны 1 мэдээллийн маягтаар 7 үзүүлэлт нийт 345 үзүүлэлтээр мэдээлэл цуглуулж байна. Цаашид  байгаль орчны статистик мэдээллийг сайжруулах, арга зүй, аргачлалыг боловсронгуй болгох шаардлагатай байгаа тул Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, БОНХ-ийн Сайд С.Оюун нар байгаль орчны статистикийн үзүүлэлтийг боловсронгуй болгон тооцох маягт, аргачлалыг шинэчлэх, байгаль орчин, эдийн засгийн нэгдсэн дансыг байгуулах, ногоон эдийн засгийн хөгжлийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлох аргачлал, арга зүй, нэгдсэн мэдээллийн системийг бүрдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар хоёр жилийн хугацаатай санамж бичигт гарын үсэг зурлаа...



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433 | (976-11)-321212
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518 | (976-11)-321212
E-Mail :