Нийтэлсэн: 2020 он 01 сар 23. 15 цаг 21 минут

ҮСХ-ноос статистикийн мэдээлэл боловсруулах системийг хөгжүүлэх зорилгоор “Ухаалаг засаг” төслийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн баг болон гүйцэтгэгч Ай Ти Зон ХХК-ийн төлөөлөгчидтэй өнөөдөр уулзаж, төслийн хэрэгжилт, цаашдын үйл ажиллагааны талаар ярилцлаа. Уулзалтад ҮСХ-ны дарга А.Ариунзаяа, Мэдээллийн технологийн газрын дарга Л.Мягмарсүрэн, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч Ч.Нургул, Ай Ти Зон ХХК-ийн Тэргүүн дэд захирал Б.Цээсүрэн болон холбогдох албаныхан оролцов. “Статистикийн мэдээлэл боловсруулах систем” төсөл буюу статистикийн мэдээлэл боловсруулах системийг хөгжүүлэх энэхүү ажил өндөр ач холбогдолтойг уулзалтын үеэр ҮСХ-ны дарга А.Ариунзаяа онцлон хэллээ. Төслийн хүрээнд уг систем 2020 оны 10 дугаар сард бэлэн болох бөгөөд хамтын ажиллагааны үр дүнд олон улсын орчин үеийн стандарт, шаардлагыг хангасан статистикийн мэдээ, тайлан, тооллого, судалгааг боловсруулах цогц систем бий болно.  Мөн нэгдсэн сүлжээг сайжруулах, өгөгдөл боловсруулах статистикийн дата төвийг сайжруулах, статистикийн мэдээ, тайланг боловсруулахад нэгдсэн системийг шинээр хөгжүүлэх, статистикийн үйл ажиллагааг илүү автоматжуулах гэсэн цогц ажил хийгдэнэ.

 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433 | (976-11)-321212
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518 | (976-11)-321212
E-Mail :