Нийтэлсэн: 2020 он 02 сар 13. 16 цаг 06 минут

Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу Улсын Их Хурлын 2017 оны 76 дугаар тогтоолоор 2020 оны 1 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнийн 00.00 цагаар тооллогын товыг тогтоов. Монгол Улсын нийт өрхийн 10 хувийг энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгож, 2020 оны 1-р сарын 9-ний өдрийн 9:00 цагаас 15-ны өдрийн 22:00 цагийн хооронд сонгогдсон айл, өрх бүрээр бэлтгэгдсэн тоологч очиж, үлдсэн өрх, хүн амын мэдээллийг засаг захиргааны анхан шатны нэгжид хөтлөгддөг “Хүн ам, өрхийн мэдээллийн сан” болон төрийн байгууллагуудын мэдээллийн сангуудыг уялдуулан тоолов.

Тооллогын явц мэдээлэл боловсруулалтын шатад үргэлжилж байна. Тиймээс иргэд   1212.mn цахим хуудасны “Сонирхолтой статистик” буланд шинээр байршуулсан ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГО-ын цэсээр дамжуулан тоологдсон эсэхээ харах боломжтой боллоо. Та Регистрийн дугаараа оруулаад тоологдсон эсэх ээ лавлана уу.

http://1212.mn/sonirkholtoi/census2020/



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433 | (976-11)-321212
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518 | (976-11)-321212
E-Mail :