Нийтэлсэн: 2020 он 02 сар 18. 17 цаг 09 минут

ҮСХ-ны Даргын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар Аюулт үзэгдэл, осол, гамшгийн захиргааны болон албан ёсны статистикийн мэдээний маягт, маягт нөхөх заавар аргачлалын төслийг зөвшөөрч, батлав. Төслийг Эдийн засгийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан танилцуулсан бөгөөд Аюулт үзэгдэл, ослын ангиллын дагуу үндсэн 5 маягт, дэлгэрэнгүй бүртгэлийн 1 маягт, 4 нэгтгэл маягтын төслийг тус тус боловсруулжээ.

Үндэсний статистикийн хороо нь Статистикийн тухай хуулийн 6.2-д заасны дагуу гамшгийн статистикийн мэдээллийг 2009 оноос эхлэн Онцгой байдлын ерөнхий газраас албан бус маягтаар ирүүлдэг мэдээнд үндэслэн гаргаж, сар, улирал, жилийн дүнгээр нийтэд тархааж байна.
Мөн ҮСХ ОБЕГ-тай хамтран ажиллах гэрээг 2019 онд байгуулсан. Энэ хүрээнд гамшиг, аюулт үзэгдэл, ослын мэдээллийн холбогдох захиргааны статистик мэдээллийн маягт, заавар, аргачлалыг дэлхийн болон үндэсний түвшний гамшгийн эрсдэлийн бууруулах зорилго, чиглэлтэй уялдуулан боловсруулах ажлын хэсгийг байгуулж, хамтран ажиллаж байна.

Хуралд ОБЕГ-ын Орон зайн мэдээлэл, технологийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Содномрагчаа, мэргэжилтэн, ахмад Ц.Уянга нар байлцав.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433 | (976-11)-321212
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518 | (976-11)-321212
E-Mail :