Нийтэлсэн: 2020 он 09 сар 03. 15 цаг 19 минут

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас "Иргэний зөвлөл" байгуулах сонгон шалгаруулалтыг Үндэсний статистикийн хороотой хамтран өнөөдөр зохион байгууллаа. ШӨХТГ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, иргэдийн оролцоог хангах чиг үүрэг бүхий орон тооны бус ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛД нийт 9 хүнийг ажиллуулах бөгөөд Үндэсний статистикийн хороотой хамтран түүврийн аргаар олон нийтэд ил тод байдлаар  сонгон шалгаруулалтыг явуулсан юм. Сонгон шалгаруулах үйл ажиллагаанд ШӨХТГ дарга Б.Бат-Эрдэнэ, ҮСХ-ны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга Т.Болор-Эрдэнэ болон холбогдох албаныхан оролцлоо.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433 | (976-11)-321212
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518 | (976-11)-321212
E-Mail :