Нийтэлсэн: 2020 он 10 сар 26. 10 цаг 35 минут

Дэлхийн статистикийн өдрийг тохиолдуулан албан ёсны статистик тоон мэдээллийг танилцуулах, түүний ашиглалт хэрэглээг дээшлүүлэх, тухайн жилийн томоохон ажлуудыг танилцуулах зорилгоор “Статистик-хэрэглээ” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал сургалтыг нээж үг хэлэв.

Гурав дахь жилдээ зохион байгуулж буй уг сургалтад Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, олон улсын байгууллагын албан хаагчид оролцсон. Энэ удаагийн сургалтаар ҮСХ-ны голлох ажлууд болох 2020 оны Хүн ам, орон сууцны тооллогын үр дүн, Эдийн засгийн статистик, ААН-ийн үйл ажиллагаа болон Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй Корона вирусний нөлөөлөл, Статистик тоон мэдээллийг хэрхэн авах тухай болон бусад сэдвийн талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433 | (976-11)-321212
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518 | (976-11)-321212
E-Mail :