Нийтэлсэн: 2021 он 01 сар 22. 15 цаг 48 минут

Улс орнуудын хүн амын талаар дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх болон тархаах чиглэлээр туршлага хуваалцах Хүн ам тооллогын 30-р бага хурал 3 өдөр цахимаар үргэлжилж, амжилттай өндөрлөлөө. Хуралд БНСУ, Япон, АНУ, Мексик, Энэтхэг, Хонг-Конг, Вьетнам, Сингапур, Индонез, Монгол зэрэг улс орнууд, НҮБ-ын Хүн амын сан, Миннесотагийн их сургуулийн төлөөлөгчид илтгэл танилцуулж, туршлага хуваалцав.

Мөн 3 дахь өдрийн салбар хуралдааныг Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал удирдаж оролцлоо. Хурлыг хааж Америк, Ази, Номхон далайн улс орнуудын үндэсний тооллого, статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэгийн 2020-2022 оны ерөнхийлөгчөөр сонгогдсон Вьетнамын Статистикийн Ерөнхий газрын Хүн ам, хөдөлмөрийн статистикийн газрын захирал Доктор Ву Тхи Тху Туй, БНСУ-ын Статистикийн судалгааны менежментийн товчооны ерөнхий захирал Ноён Ён Ok Чой нар үг хэлсэн. Уг хуралд Үндэсний статистикийн хорооны албан хаагчид, аймаг, нийслэл, дүүргийн статистикийн хэлтэс, их сургуулиуд, судалгаа шинжилгээний байгууллагууд оролцож, олон улсын туршлагаас хуваалцсан нь илүү өргөн хүрээг хамарсан, үр өгөөжтэй байлаа.

 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433 | (976-11)-321212
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518 | (976-11)-321212
E-Mail :