Нийтэлсэн: 2014 он 01 сар 16. 11 цаг 46 минут

  Үндэсний статистикийн хороо аймаг, нийслэлийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн-2013-ыг 2014 оны 1-сарын 15-наас-16-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр статистикийн салбарын 2013 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэхийн зэрэгцээ нийслэл аймгуудын статистикийн газар хэлтсийн 2014 оны үйл ажиллагаа, зорилго, зорилтыг хэлэлцэж, төлөвлөгөөг батлан ҮСХ-ны даргатай үр дүнгийн гэрээг байгуулсан байна.      

  Түүнчлэн тус зөвлөгөөнөөр нийслэл, аймаг, дүүргийн статистикийн газар, хэлтсийн 2013 оны ажлыг дүгнэж амжилттай ажил үүргээ гүйцэтгэсэн аймгуудыг шалгарууллаа. Статистикийг 2013 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар  тэргүүн байрыг Орхон аймгийн статистикийн хэлтэс, 2-р байрыг Завхан, Архангай аймгийн статистикийн хэлтэс, 3-р байрыг Нийслэлийн статистикийн газар, Баян-Өлгий аймгийн статистикийн хэлтэс эзэлж,  өргөмжлөл, мөнгөн шагналаар, нийслэлийн хэмжээнд Багануур дүүргийн статистикийн хэлтэс тэргүүн байрыг эзэлж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа...



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433 | (976-11)-321212
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518 | (976-11)-321212
E-Mail :