Нийтэлсэн: 2014 он 01 сар 30. 13 цаг 46 минут

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2014 оны 1 дүгээр сарын 15-ны байдлаар 368.5 сая ам.долл, үүнээс экспорт 139.6 сая ам.долл, импорт 228.9 сая ам.доллар боллоо. Гадаад худалдааны нийт эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 22.0 хувь, экспорт 20.6 хувь, импорт 22.9 хувиар өссөн байна.
  Гадаад худалдааны тэнцэл 2014 оны 1 дүгээр сарын 15-ны байдлаар 89.3 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 26.6 хувиар өссөн байна.
  Нийт экспортод нүүрс 28.7 хувь, зэсийн баяжмал 28.3 хувь, боловсруулаагүй газрын тос 18.1 хувь, төмрийн хүдэр 10.5 хувь, цайрын хүдэр, баяжмал 1.6 хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмал 1.3 хувь, самнасан ноолуур 0.6 хувь, үлдсэн 10.9 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн эзэлж байна.
  Автобензиний импортын биет хэмжээ 2013 оны эхний 15 хоногийнхоос 2.5 мян.т, дизель түлшнийх 5.0 мян.тонноор буурсан бол гурилын импорт 0.4 мян.т, суудлын автомашиных 716 ширхэг, цахилгаан эрчим хүч 35.7 сая квт.цагаар өссөн байна.
  БНХАУ-тай хийсэн импортын худалдаа 2014 оны эхний 15 хоногийн байдлаар 54.6 сая ам.долл буюу нийт импортын 23.9 хувь, ОХУ-ынх 39.9 сая ам.долл буюу нийт импортод 17.4 хувийг эзэлж байна...

Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433 | (976-11)-321212
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518 | (976-11)-321212
E-Mail :