Нийтэлсэн: 2014 он 01 сар 30. 14 цаг 01 минут

Монгол Улсын үндэсний статистикийн тогтолцоонд олон улсын цогц үнэлгээ хийж буй үнэлгээний баг хоёр дах удаагийн томилолтоор 2014 оны 1 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд ҮСХ-нд ажиллав. Энэ удаагийн томилолтын үеэр 2013 оны 10 дугаар сарын эхний томилолтын хүрээнд боловсруулсан үнэлгээний тайлангийн төслийг ҮСХ-ны удирдлага, холбогдох газар нэгжийн дарга нарт танилцуулан хэлэлцэж, зарим асуудлыг тодруулж, зохих нэмэлт өөрчлөлтийг тайланд тусгахаар тохиролцсон байна. 
  Олон улсын цогц үнэлгээний үр дүнд Монгол Улсын албан ёсны статистикийн тогтолцооны эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалт, тухайлбал төв, орон нутаг болон статистикийн үйл ажиллагаанд оролцогч төрийн бусад байгууллагуудын үүрэг, оролцоо зэрэг асуудлын талаар төрийн зүгээс авч хэрэгжүүлэх дэмжлэг чиглэл илүү тодорхой болох юм. 
  УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Р.Гончигдоржтой олон улсын цогц үнэлгээний багийн төлөөлөгчид болох НҮБ-ын Европын Эдийн засгийн комиссын Статистикийн бүсийн зөвлөх, тэргүүлэх эксперт Габриэл Гамез, Европын Чөлөөт худалдааны ассоциацийн Статистикийн газрын орлогч дарга Курт Васс, НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын Эдийн засаг, нийгмийн комиссын Эдийн засаг, байгаль орчны статистикийн албаны дарга Рикке Мюнк Хансен, НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын Эдийн засаг, нийгмийн комиссын Статистикийн хэлтсийн статистикч Зейнеп Орхун нар 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр уулзлаа. Уулзалтын үеэр талууд бодлого боловсруулж, шийдвэр гаргахад албан ёсны статистикийн үүрэг ихээхэн ач холбогдолтой бөгөөд статистик мэдээллийг үр ашигтай хэрэглэх нь хөгжлийн нэг чухал зарчим болохыг онцолж санал бодлоо солилцсон байна.




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433 | (976-11)-321212
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518 | (976-11)-321212
E-Mail :